8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭЕШ: Шалгалт өгөхөөр ирэхдээ ЗАЙЛШГҮЙ бүрдүүлэх бичиг баримт

2021-06-14 13:30:00

2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон.

ЭЕШ-аас өмнө шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдах ёстой байдаг. Гэвч 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар энэ шалгалтыг цуцлах шийдвэр гаргасан билээ. 

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг заавал бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:  

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

2. Бүртгэлийн хуудас

3. Суудлын хуваарь 

4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл