8o
Улаанбаатар хот
mobile menu

Гал түймэр гаргаж болзошгүй зөрчил гаргасан 15 иргэнийг 1.5 сая төгрөгөөр торгожээ

2021-06-15 10:21:15

Нийслэлийн ногоон бүсэд гал түймэр гаргаж болзошгүй зөрчил гаргасан 15 иргэнийг 1.5 сая төгрөгөөр торгож, шийтгэлийн арга хэмжээ оногдуулсан байна. Ил задгай гал түлсэн, хог хаягдал, өнжмөл өвс шатаасан, гагнуур хийхдээ аюулгүй ажиллагааг хангаагүй, татсан тамхи, чүдэнз, асаасан түүдэг галын үнс нурмаа бүрэн унтраагаагүй зэрэг зөрчлийн улмаас гал түймэр гардаг.

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг дөрөвдүгээр сарын 06-наас энэ сарын 06-нд зохион байгуулж, давхардсан тоогоор хөдөлгөөнт эргүүлд нийт 12213 алба хаагч, 4603 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Алба хаагчид ногоон бүсийн 126 чиглэлд үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалтын явцад гал түймэр гарч болзошгүй 152 зөрчил илрүүлж, газар дээр нь арилгуулсан байна.

Нийслэлийн ногоон бүсэд зорчсон 12607 автомашин, 41287 иргэнд сэрэмжлүүлэг хүргэн, явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, гарын авлага, санамж сэрэмжлүүлгийн материалыг 2800 ширхэгийг тарааж, ойн санд ойр амьдардаг 1000 айл өрхөөр гал түймэр гаргахгүй байх талаар баталгаа гаргуулжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт 152 удаагийн гал түймэр бүртгэгдсэн.

Эргүүл хийх явцдаа зөрчлийн 64 буюу 42.1 хувийг илрүүлж, иргэд, олон нийтэд мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч ажилласнаар өнжмөл өвсний гал түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 123 нэгж буюу 44 хувиар буурсан үзүүлэлттэй байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл