8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭЕШ өгөхөөр ирэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

2021-06-16 10:50:20

2021 оны ЭЕШ 7 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ.

ЭЕШ-д дараах бичиг баримттай ирнэ. Үүнд: 

1. Бүртгэлийн хуудас /энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх/

2. Суудлын хуваарь 

3. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг           /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэгтэй лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ/

4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг

 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл