8o
Улаанбаатар хот
mobile menu

“Улиастай” голын усанд суусан автомашинаас иргэдийг эсэн мэнд гаргажээ

2021-06-17 10:00:00

Улиастай голын усанд автомашинтайгаа суусан иргэдийг эсэн мэнд гаргажээ.

Тодруулбал, өчигдөр 16:19 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Улиастайн гүүр” гэдэг газар гурван зорчигчтой суудлын автомашин “Улиастай” голын усанд суусан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход иргэн Э-ын жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин “Улиастай” голын усанд сууж, автомашин дотор иргэн 35 настай эрэгтэй болон 10, 13 настай хоёр хүүхэд гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргасан бөгөөд автомашиныг нь уснаас татан гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл