8o
Улаанбаатар хот
mobile menu

“Насны хишиг”, жирэмсэн эхийн тэтгэмжийг өнөөдрөөс олгоно

2021-06-18 11:56:56

“Насны хишиг”, жирэмсэн эхийн тэтгэмжийг  өнөөдрөөс буюу 2021 оны зургадугаар сарын 18-нд олгож эхэлнэ. Тодруулбал, цалинтай ээж, жирэмсэн эхийн тэтгэмж, насны хишиг олгох аж. 

Ахмад настны тухай хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж, 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.Тус хуулиар 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн насны хишиг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог.

"Насны хишиг"-ийг 2021 оноос эхлэн Халамжийн нэгдсэн систем www.ehalamj.mn -ээр дамжуулан тус цахим системд холбосон дансанд шилжүүлдэг болсон. Ингэснээр иргэдийг арилжааны банкинд биечлэн очихгүйгээр дансаараа дамжуулан авах боломжийг бүрдүүлсэн. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл