Өнгөрсөн сарын 31-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ыг дээрэмдсэн хэрэг гарсан байна. тухайн хэргийг үйлдсэн Б нь хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байгаад батлан даалтад гарсан этгээд ажээ. Тухайн үед сэжигтэн Б нь юүдэнтэй улаан цамц, хар богино хүрэм, хар өмд, хар алаг пүүзтэй, гартаа урт буу мэт зүйлийг даавуугаар ороож барьсан байдалтай байсан аж. Одоогоор уг хэргийг СХД-ийн цагдаагийн 3-р хэлтэст шалгаж байгаа юм.
Батлан даалтад байхдаа банк дээрэмдэхийг завджээ
2016-04-05 12:43:00