8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭМЯ: Халдварын 2362 тохиолдол илэрч, 12 хүн нас барлаа

2021-06-26 12:25:29

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 11748 хүнд шинжилгээ хийхэд 2362 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 107,262 боллоо.

Мөн 1172 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 68751 болжээ. Харин 12 хүн нас барснаар нийт нас баралт 505 боллоо. Нас барсан хүмүүс нь 30-80 насны хүмүүс байсан ба 4-24 хоног эмчлүүлж байжээ. Тэдний 10 нь дархлаажуулалтад хамрагдаагүй байсан байна" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
өглөөний мэдээгээр хэдэн тоо л ярих юм. 20 гаруй сая хүнтэй Токуо хотод 500 гаран өвчин гарлаа гээд сүйд болж байхад манай УБ-т хүчнээн хүн амьдардаг билээ. Доривтой арга хэмжээ аваач ээ
2021/06/27 64.119.19.179