Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах ангийн ахмад Б.Баттулгын ахалсан үндсэн бүлгийн бүрэлдэхүүн Сонгинохайрхан дүүргийн нутагт Туул голоор завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Энэ үеэр 14 настай хүүхэд будаг шингэлэгч үнэртэн мансуурсан байдалтай гол руу орох аюултай байсныг таслан зогсоож Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.