8o
Улаанбаатар хот
mobile menu

12-15 насны хүүхдүүдийг өнөөдрөөс вакцинжуулна

2021-06-28 11:30:00

Даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж эхэлнэ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн комирнэти вакцин хийх юм. Шинжилгээ хийх цэгүүд:

  • Хан-Уул дүүрэг, Монгол Солонгосын коллеж
  • Баянгол дүүрэг, 141 болон 86 дугаар цэцэрлэг
  • Баянзүрх дүүрэг, 97 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүрэг, Спорт цогцолбор
  • Сүхбаатар дүүрэг, 69 дүгээр цэцэрлэг
  • Сонгинохайрхан дүүрэг, Дүүргийн нэгдсэн эмнэлэг

Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийг хуудас бөглөх юм байна.

Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой аж. Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл