УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан КОВИД-19-ийн халдвар авсан гэх мэдээллийг хэвлэлийн төлөөлөгч нь баталгаажууллаа. Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "С.Амарсайхан сайд вакцины бүрэн тунд хамрагдсан, КОВИД-19-ийн халдвар авсан ч биеийн байдал хөнгөн байгаа бөгөөд Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
УОК-ын даргын хувиар цар тахлын халдварыг бууруулахын төлөө, иргэдийн эрүүл мэнд амь насыг хамгаалахын төлөө үргэлж газар дээр нь очиж ажилладаг. Одоо ч ажлаа цахимаар үргэлжлүүлэн хийж байгаа" гэлээ.