Засгийн газар хуралдаж, Эрүүл мэндийн салбарт санхүүжилт нэмэх зорилготой төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг.Харин энэ жилийн тухайд долдугаар сарын 16-н Баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-ний өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэжээ. "Ингэснээр баяр наадмын үеэр монголчууд ес хоног амрах юм байна.
Мөн үүнээс гадна хүүхдийн мөнгөн тэтгэмжийг он дуустал олгох саналыг төсвийн төсөлд тусгасан. Мөн айл өрхийн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны, хог хаягдлын хураамжийг он дуустал үргэлжлүүлэн төрөөс олгохоор тусгасан төсвийн тодотголыг Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болжээ.