8o
Улаанбаатар хот
mobile menu

Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааг эхлүүллээ

2021-07-02 15:51:00

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/496 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа”, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Туулын Хар түнэ ордон”-ы археологийн судалгаа төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй хамтран тус төслийг хэрэгжүүлэх ажил өчигдрөөс эхэллээ.

Хамтарсан судалгааны хүрээнд Бэлхийн амны дурсгалын бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлж, олдвор, эд өлгийн зүйлс, палеоанропологи, палеозоологийн хэрэглэгдэхүүнд тулгуурлан он цагийн хамаарлыг тогтоон, олон чухал үр дүнг бий болгож, цаашид хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зэрэг олон талт үйл ажиллагааг төлөвлөж байна гэж Нийслэлийн соёл урлагийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ яг пентхаусын санаа явчихлаа тэхүү.
2021/07/01 192.82.88.85