Наадмын комиссоос Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт үзэгчгүй, цахимаар зохион байгуулна хэмээн мэдэгдсэн. ГУРВАН тэрбум төгрөгөөр хийх цахим наадмын цаана олон зуун унаач хүүхдүүдийн эрхийн болон эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа юм. МЭХ-ноос хүүхдийн эрхийг зөрчихгүй байж, гаргасан шийдвэрээ цуцлах шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүллээ
Ковид-19 цар тахлын хүнд, хэцүү цаг үед эрсдэлт бүлэг, тэр дундаа вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдээр хурдан морь унуулж, уламжлалт ёс нэрийн дор хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж буй нь Монгол Улс хүүхдийн эрхийн тухай олон олон хууль болоод Олон улсын конвенцийг зөрчиж буй явдал юм. Иймд “Цахим наадам” нэрийдлээр улс орны ирээдүй болсон бага насны хүүхдээр морь унуулж эрүүл мэнд, цаашлаад амь насыг нь эрсдэлд оруулсан буруу шийдвэрээ цуцлана уу хэмээн Монголын мянга мянган ээж, эмэгтэйчүүдийн төлөөлөл болж дараах шаардлагыг хүргүүлсэн байна.