8o
Улаанбаатар хот
mobile menu

Булган аймаг наадам тэмдэглэхгүй байхаар болжээ

2021-07-01 12:00:00

Булган аймаг наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ. Баяр наадам тэмдэглэх зардлаа цар тахлын эсрэг үйл ажиллагаанд зарцуулахаар болсон байна. Энэ талаар Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ  "Нутгийн зон олон, ахан дүүс та бүхэндээ 100 жилийн өмнө Ардын хувьсгал ялсан 7-р сарын мэндийг хүргэе. Хэрвээ Ковид-19 хэмээх цар тахал байхгүйсан бол Монголчууд энэ 7-р сард өнгөрсөн зууны түүхэнд өөрсдийн бүтээсэн маш олон сайн, сайхан үйлсийн түүхт ойг тэмдэглэх байлаа. Монгол улсын Засгийн газрын Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны 8 сарын 31-ний өдөр хүртэл сунгасан тогтоолын дагуу Булган аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын зүгээс өнөө жилийн аймгийн баяр наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Бид баяр наадмын зардлаа цар тахлын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах болно. Өөрсдийн эрүүл мэндийг умартан өдөр шөнөгүй ажиллаж буй эмч, эмнэлэгийн ажилтанууд, аймгийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. "Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ" гэдэг эртний сайхан үгээр ард иргэд та бүхэн минь өөрсдийн эрүүл мэндийг сайтар хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье" гэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл