Сүхбаатарын талбайд УОК-ын шийдвэр болон наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн иргэд, ТББ-иуд тайван жагсаал хийж байна. Энэ үеэр хязгаарлалтад орсон салбарын аж ахуй нэгж, байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагаагаа явуулмаар байна гэдгээ онцолсон юм. Түүнчлэн халдварын нөхцөл байдал хүндэрч буй энэ үед цахим наадам тэмдэглэхээр шийдвэрлэсэнд залуус бухимдаж буйгаа илэрхийлэн, “NoNaadam” лоозонг барьсан жагсаж байна.
Наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн иргэд тайван жагсаж байна
2021-07-01 18:15:00