Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт Үндэсний их баяр наадмыг энэ жил цахимаар зохион байгуулах шийдвэр гаргаж, Үндэсний бөх, хурдан морины уралдааныг Хүй долоо худагт хийхээр бэлтгэлээ хангаад байгаа. Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэрийг иргэд олон нийт эсэргүүцэж төв талбайд тайван жагсаал хийж байна. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр хүүхдийн эрхийг зөрчихгүй байж, гаргасан шийдвэрээ цуцлах шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлээд байсан бол тус тайван жагсаалд дуу хоолойгоо нэгтгэж оролцжээ.
Нэмэлт мэдээлэл дуулгахад, Улсын онцгой комисс өнөөдөр /2021.07.01/ баяр наадмын асуудлаар хуралдаж, баяр наадмыг хойшлуулах санал гарсан бөгөөд дээрх асуудлыг Засгийн газар маргааш эцэслэн шийдэх юм.
'