8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв талбайд цугларсан уяачид цагдаагийн албан хаагчийн шаардлагыг хүлээж авсангүй

2021-07-02 10:54:42

Улсын онцгой комисс өчигдөр  /2021.07.01/ баяр наадмын асуудлаар хуралдаж, баяр наадмыг хойшлуулах санал гаргасан билээ. Засгийн газар уг асуудлыг хэлэлцээд наадмыг ирэх жил хүртэл хойшлуулсан байна. Тэгвэл өнөөдөр өглөө  уг саналыг эсэргүүцсэн уяачид төв талбайд морьтой цуглаан зохион байгуулж байна. Тэд Яармагт цугларан хотын төв хүртэл авто машины замаар явсан юм.Цагдаагийн байгууллагаас Сүхбаатарын талбайд цугларсан уяачдад цар тахлын үед жагсаал, цуглаан зохион байгуулж болохгүйг анхааруулж, тарахыг шаардсан боловч хүлээж аваагүй аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
үзэгч
зөв
2021/07/02 103.212.116.144