8o
Улаанбаатар хот
mobile menu

Отгонтэнгэр, Хан Хэнтий болон Хангайн нурууны хамгаалалтын захиргаанд АНУ-д үйлдвэрлэсэн мотоцикл өгнө

2021-07-03 11:15:15

Монгол Улсын Засгийн Газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Германы сэргээн босголтын зээлийн банкаар (KfW) дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр хүний суудалтай, дөрвөн дугуйт, таван ширхэг мотоциклийг БОАЖЯ, төслийн зохион байгуулагчдын төлөөлөлтэй хамтран хүлээн авчээ. 

Эх сурвалж: БОАЖЯ

АНУ-д үйлдвэрлэгдсэн 2020 оны “Ямаха Волверин Х2” маркийн туулах чадвар сайтай тээврийн хэрэгслийг УТХГ-ын Отгонтэнгэр, Хан Хэнтий, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд нийлүүлэх юм байна.

Ингэснээр Монгол орны бартаа саад ихтэй, дэд бүтэцгүй тусгай хамгаалалттай газар нутагт эргүүл, хяналт шалгалт, судалгаа мониторингийн ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл