8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх үүрэг чиглэл өгчээ

2021-07-06 10:19:01

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх үүрэг чиглэл өгчээ.Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилттэй болж байгаа учир бид ТҮЭМ ангиллаас цалингийн системийг гаргаж цалингийн доод хэмжээг тогтоож өгснөөр дээшээ хэдэн төгрөгөөр цалинжуулах нь эмнэлгийн удирдлагуудад нээлттэй болно.

Өнөөдрийн байдлаар бид эмнэлгүүдийн удирдлагуудад цалинг нэмэгдүүлэх боломжийг судалж нэмэх чиглэлийг өгсөн бол яамны зүгээс цаашид цалингийн системийг ТҮЭМ-с чөлөөлөхийн зэрэгцээ даатгалын өртөг жинд цалинг нэмэгдүүлэх арга замыг нээх, ЭМ-Даатгалын санд нэмэлт хөрөнгө төвлөрүүлэх боломжийг бий болгох чиглэлд анхаарах болно" гэжээ.

Одоогоор ГССҮТ-ийн дарга Э.Галбадрах бүх ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмж буйгаа мэдэгджээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл