8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд асан С.Баярыг магадлангаар суллажээ

2021-07-06 11:00:12

Ерөнхий сайд асан С.Баярыг суллах шийдвэрийг өнөөдөр Булган аймгийн Шүүхээс гаргажээ. Тодруулбал, өнөөдөр Булган аймгийн шүүхэд тус аймгийн хорих ангид ял эдэлж буй Ерөнхий сайд асан С.Баярыг магадлангаар гаргах асуудлыг хянан хэлэлцээд суллах шийдвэрийг гаргасан байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард С.Баяр нарт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд С.Баярт оноосон 5 жилийн хорих ялыг 2.6 жил болгох, шүүгдэгч Ч.Даваанямд оноосон хоёр жилийн ялыг нэг жил болгон бууруулахаар шийдвэр гаргасан байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын хорих ялыг хөнгөрүүлсэн ч хөрөнгийг хураах, улсад учруулсан хохирлыг төлүүлэх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Huraagdsan hurungiin medeelliig hurungiin unetei jagsaaltiig ni olond taniltsuulj bainaar bnaa. Yag huraagaad bgaa yumuu esvel hudlaa huvaaj ideed bgaa ugui medmeer baina
2021/07/06 192.82.84.87