8o
Улаанбаатар хот
mobile menu

Туул голоос 65 настай эрэгтэйн цогцос олджээ

2021-07-06 11:13:20

Өчигдөр /2021.07.05/ 15:00 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д “Туул голын усанд нэг хүний цогцос хөвж байна” гэсэн дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 15:15 цагт очиход Нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат 65 настай иргэн Т гэх эрэгтэйн цогцос байсныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл