2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 315 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 205 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 3 хүн гэмтэж 1 хүний амь хохирсон, орон нутагт 4 хүн гэмтэж 1 хүн амь хохирсон байна. 2021.07.05-ны өдрийн 22:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их монгол улсын гудамжны замд бага оврын жийп автомашины жолооч нь явган зорчигч 37 настай эмэгтэйг мөргөж амь хохироосон байна.
Жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, хөдөө орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.