8o
Улаанбаатар хот
mobile menu

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

2021-07-08 11:31:00

Долдугаар сарын нийгмийн халамж, тэтгэмж, тэтгэвэр, хөнгөлөлт олгох хуваарийн дагуу хүүхдийн мөнгийг 07 дугаар сарын 20-ноос, 21-нээс хүнсний эрхийн бичгийг олгохоор байсан. Тэгвэл энэ хуваарь өөрчлөгдөж хүүхдийн мөнгийг маргаашнаас олгохоор болсон байна. Энэ талаар  ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Өчигдөр УИХ-ын нэгдсэн xуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол батлагдсан билээ. Маргааш буюу долдугаар сарын 9-нд хүүхдийн мөнгө олгоно. Иймээс иргэдийг гэр бүлийн орчинд, олны хөлөөс хол, агаар салхинд халвдар хамгааллаа сахин Наадмын амралтын 9 хоногоо ая тухтай, аюулгүй өнгөрөөхийг уриалж байна" гэсэн мэдээллийг өглөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл