8o
Улаанбаатар хот
mobile menu

Зугаалж байгаад алга болсон хоёр иргэнийг хайж байна

2021-07-13 12:33:13

Сэлэнгэ мөрний эрэг дээр арван иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар “Экстрал” загварын суудлын автомашинтай сураггүй болжээ.

Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас долоодугаар сарын 9-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Долоодугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдаж,

  • 1 дүгээр бүлэг: “Ноён-Уул” гэдэг газраас “Сүмийн булан” гэдэг газар хүртэл нийт 85 км-т завиар урсаж, голын эрэг дагуу нийт 15 км-т явганаар болон автомашинтай,
  • 2 дугаар бүлэг: “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 90 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:35 цагт түр зогсоосон бөгөөд өнөө өглөөний 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment