Архангай аймагт өчигдөр буюу долдугаар сарын 12-ны өдөр хүчтэй аадар бороо орж, Тамирын голын гүүр усанд автаж, орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Үер, усны улмаас хүн, мал хорогдсон дуудлага мэдээлэл ирээгүй талаар сумын онцгой комисс мэдээлжээ.
Архангай аймгийн тухайд 24 цагийн пост гарч, иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, вакцины хоёрдугаар тун, шинжилгээний бичгийг шалган нэвтрүүлж байгаа аж.