8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Бөмбөгөрийн уулзварын урд талаас Баруун дөрвөн зам хүртэлх замыг хаана

2021-07-15 09:13:39

Өнөөдөр буюу 2021 оны долдугаар сарын 15-ны 18:00 цагаас долдугаар сарын 16-ны 18:00 цагийн хооронд Бөмбөгөрийн уулзварын урд талаас Баруун дөрвөн зам хүртэл дулааны шугам солих ажил хийгдэх тул зорчих хэсгийн хөдөлгөөн түр хугацаагаар хаагдахыг ТЦА-наас мэдээллээ.

Мөн долдугаар сарын 16-ны 18:00 цагаас долдугаар сарын 17-ны 00:00 цаг хүртэл Баруун дөрвөн замаас Барилгын коллежийн хоорондох замыг бүр хаахыг анхаарууллаа. Энэ үеэр дулааны босоо шугамыг засварлах ажил хийгдэх юм байна.

Тээврийн цагдаагийн алба

 

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл