Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын хэсэгт долдугаар сарын 13-ны өдрийн 14:30 цагийн орчим хуй салхи үүссэн тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг хуй салхины улмаас тус хорооны Тахилт хэсгийн 7, 8, 18 дугаар гудамжны айлуудын хашаа, гэр нурж, байшингийн дээвэр хууларсан байна.
Тодруулбал хуй салхины улмаас 13 айлын байшингийн дээвэр хууларч, 32 айлын гэр, хашаа нурж, эвдэрсэн байжээ.