8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөрхангай аймагт хүчтэй шороон шуурга болж, гурван айлын гэр нуржээ

2021-07-15 11:30:00

Өвөрхангай аймагт хүчтэй шуурга болж гурван айлын гэр нурж, сүйджээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Баянгол сумын Хаяа багийн “Домбоны говь” гэдэг газар хүчтэй түр зуурын шороон шуурга шуурч, хоёр айлын хоёр гэр нуржээ. Шуурганд малчин Б, Б нарын 4 ханатай 2 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн байна. Мөн тус аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Бүрдэн цохиот” гэдэг газар 20-24 м/с хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас тус аймгийн Богд сумын харьяат малчин Д-ийн 4 ханатай гэр нуржээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл