8o
Улаанбаатар хот
mobile menu

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 246 иргэн ирлээ

2021-07-16 11:10:06

Сөүл-Улаанбаатар чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг 10:43 цагт Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 246 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”,  “Новотел”, “Аврора”, “Ибис”, “Монголика”, “Вэнзоу”, “Мичид-2” зочид буудлуудад тусгаарлажээ.

Түүнчлэн коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 111 иргэн болон хамт ирсэн таван хүүхэд гээд нийт 116 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл