БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг Мүүний шашны гаж урсгалын Монголд дэлгэрүүлсэн хүний нэг хэмээн Цэнхэр үст Цэрэн мэдэгдсэн. Харин түүний мэдээлэлийг өнөөдрийг хүртэл үгүйсгэж Б.Насанбаяр ажлаа өгөхөө мэдэгдэж, Э.Цэрэндолгорыг хуулийн байгууллагад шалгуулахаар болсон.
Тэгвэл Э.Цэрэндолгор Б.Насанбаярыг хардах тэмцэл үргэлжилсээр байна. Тэрээр түүнийг шалгуулах хүсэлтээ АТГ-т гаргажээ. Эл хүсэлтийг АТГ хүлээн авч, Б.Насанбаярыг хөрөнгө, орлоготой холбоотой зарим асуудлыг тус газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгахаар болсон байна.