8o
Улаанбаатар хот
mobile menu

Хийлдэг гудастай хөвж явсан зургаан хүүхдийг аварчээ

2021-07-20 12:06:00

Баяр, амралтын өдрүүдээр буюу энэ сарын 09-17-ны өдрүүдэд нийт 33 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгджээ.Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Гүрмийн нуурт хийлдэг гудастай хөвж явсан бага насны зургаан хүүхдийг авран хамгаалж, ар гэрийхэнд нь хүлээлгэж өгсөн байна. 

Гол, усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаа энэ үед ард иргэд амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулан, зориулалтын бус хийлдэг завь, гудас зэргийг ашиглахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл