8o
Улаанбаатар хот
mobile menu

"Ачлал хүүхдүүд" асрамжийн газарт халдвар таржээ

2021-07-21 10:20:49

"Ачлал хүүхдүүд" төрийн бус байгууллага 2016 онд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна. Тус асрамжийн төвд хөгшин настай иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй 21-96 настай 48 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Ачлал хүүхдүүд асрамжийн төвд ковид-19 гарчээ. Анх тус төвийн асрагчаас нь ковид-19 батлагдаж удалгүй бүгд өвдсөн байна. Тус төвийн эмч Я.Болороо өндөр настнуудын биеийн байдал хүндрэхээс болгоомжилж байсан ч азаар хөнгөн өвдөөд эдгэрчээ.

Тус асрамжийн төвийнхөн дөрөвдүгээр сард Вероцелл вакцин хийлгэсэн байна. Мөн СХД-ийн 28-р хорооны өрхийн эмнэлгээс эмийн багц өгчээ.

“Ачлал хүүхдүүд” төрийн бус байгууллага гурван цаг тутам чийгтэй цэвэрлэгээ хийж нийтийн эрүүл мэндийн авах ёстой бүх л арга хэмжээг авч, халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллаж байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл