8o
Улаанбаатар хот
mobile menu

Мал нядалгааны хоёр аж ахуйн нэгжийг торгожээ

2021-07-21 10:23:00

НМХГ-аас СонгиноХайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд уламжлалт аргаар мал төхөөрч буй нийт 12 нядалгааны газарт 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт хийлээ.

 

Шалгалтаар эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрөх үйл ажиллагаа явуулсан, коронавируст /ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй зөрчлүүдийг илрүүлэн 2 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, 3 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагыг 1 аж ахуйн нэгжид хүргүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгчээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл