Түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон бөгөөд журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг 4-р сарын 7-ны өдөр хүртэл дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулах товыг зарлах юм байна.
Түрээсийн орон сууцанд хамрагдахаар гуравдугаар сарын 21-ээс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал нийт 4,000 орчим иргэн хандсанаас 2,262 иргэн бүртгэлд хамрагджээ. Харин 3-р сарын 31, 4-р сарын 1-ний өдрүүдэд доорх ангилалаас бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэдийг бүлэг үл харгалзан нэмэлтээр бүртгэсэн аж.
Түрээсийн орон сууцны бүртгэл цахимаар явагдана
2016-04-05 16:19:00