8o
Улаанбаатар хот
mobile menu

Анталия-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 134 иргэн ирлээ

2021-07-22 13:00:00

Анталия-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 рeйсийн агаарын хөлөг өнөөдөр 14.36 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж, 134 иргэн эх орондоо ирлээ.

Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон 104, өвдөөд эдгэсэн 16, дагаж явсан 14 хүүхдийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлсэн байна.

Түүнчлэн гэрийн ажиглалтад шилжсэн 130 зорчигчийг PCR шинжилгээнд хамруулаад байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл