8o
Улаанбаатар хот
mobile menu

Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх сургуулилт хийж байна

2021-07-22 13:30:00

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас усны ослын үед үүрэг гүйцэтгэх алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх  зорилгоор “Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт дадлагыг зохион байгууллаа.

Сургалтад 23 алба хаагч хамрагдаж, ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын алба хаагчидтай хамтран хиймэл нуурт усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийг ашиглах, усны гүнд шумбалт хийх, зүг чиг олох, мандалд хөвөх дадлага сургуулийг хийлээ.

Мөн шуурхай удирдлагын операторууд хээрийн байрлалд радио холбоо дэлгэн тогтоосон үелзлүүдээр холбоонд орж мэдээлэл дамжуулах дадлагыг хийж, бэлтгэл, бэлэн байдлаа хангалаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл