8o
Улаанбаатар хот
mobile menu

Ковидтой үедээ бусдад биеэ үнэлж 15 хүнд халдвар тараажээ

2021-07-22 14:00:00

Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлын маршрутыг Эрүүгийн цагдаагийн албанаас гаргахад халдвартай байх үедээ бусдад биеэ үнэлэн 15 иргэнд халдаасан тохиолдол бүртгэгдсэн байна. 

Тухайлбал: Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн К нь нэр бүхий 4 иргэний биеийг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г нь нэр бүхий 3 иргэнийг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ү нь насанд хүрээгүй Х-ийн биеийг зохион байгуулалттайгаар үнэлүүлж байсан үйлдлийг тус тус илрүүлж биеэ үнэлэгч иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан, гэмт буруутай этгээдэд Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл