8o
Улаанбаатар хот
mobile menu

Зургаан настнуудын сургуулийн бүртгэлийг цахимаар зохион байгуулна

2021-07-23 10:00:00

ЕБС-д орох зургаан настай хүүхдүүдийн бүртгэлийг ирэх сард цахимаар зохион байгуулахаар болжээ. Энэ талаар БШУЯ-ны ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлсэн байна. Тодруулбал, тэрбээр "Шинээр сургуульд орох хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулах чиглэлийг орон нутгийн боловсролын газруудад өгсөн. Наймдугаар сард нийслэл, аймгийн төв, сумд бүртгэл, элсэлтийг тухайн орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан зохион байгуулна" гэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл