Улсын онцгой комиссын XXIV хуралдаан өчигдөр цахимаар болж коронавируст халдварын эсрэг вакцины гуравдугаар тунг хийх эсэх, ковидын эмчилгээнд ашиглаж буй эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангалт, нийлүүлэлт болон эмнэлгийн тусламжийн багийн үйл ажиллагааны төлөвлөгөө, авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүд дэх хяналт зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Вакцины гурав дахь тунтай холбоотой шинжлэх ухааны судалгааны үр дүн аргачлалыг хийж, ирэх сарын 20-ны дотор УОК-т танилцуулахыг үүрэг болголоо.
Мөн Эрүүл мэндийн яам болон холбогдох албан тушаалтнуудад дархлаажуулалтыг эрчимжүүлэх, эм тариа эмнэлгийн хэрэгслийн 30 хоногийн нөөц бүрдүүлэхийг даалгаад иргэд, өвчтөнүүд гаднаас, гэрээсээ эм тариа авчирдаг байдлыг ирэх сарын 1-нээс таслан зогсоох ёстой гэдгийг анхааруулав.