8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх М.Уранцэцэгт “Алтын дайтай хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе” гэжээ

2021-07-24 22:09:52

"Бүдокан" ордонд эхэлсэн "Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдөн манай тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагаллаа.

Энэ барилдааны дараа түүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх утсаар ярьж, “Алтын дайтай хүрэл медаль хүртсэнд халуун баяр хүргэе” гэжээ.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа “Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо”-ны даргын үүрэг хүлээж, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын нийгмийн баталгааг хангах, цалин урамшууллыг шинэчлэх, үе шаттай нэмэгдүүлэх зорилт тавьж ажилласны үр дүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд тамирчдын дундаж цалингийн хэмжээг 75 хувиар нэмэгдүүлсэн юм.

Түүнчлэн Үндэсний шигшээ багийн төсвийг үе шаттай өсгөж, олимпод бэлтгэж буй тамирчдын гадаад, дотоодын бэлтгэл сургуулилтын төсөв санхүү, орчин нөхцөлд тогтмол анхаарч, дэмжлэг үзүүлж байсны үр дүнд Монголын тамирчид энэ удаагийн олимпод итгэл дүүрэн оролцож байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgem
ene Hurelsuhiig muulaad bga.humuus tiim mundag uu uursduu yu ch. hiij hiij shadahgii baij bitgii hun muulj bai archaagui ataarhuu humuus l hun muulj kapl i avdag aih
2021/07/25 64.119.20.158
  • Recent
  • Most Read
  • Most Comment