8o
Улаанбаатар хот
mobile menu

Говь-Алтай аймагт үерийн улмаас таван хүн амиа алджээ

2021-07-26 09:51:47

Говь-Алтай аймагт усархаг бороо орж, үер буусны улмаас таван хүн эндсэн харамсалтай явдал болжээ.

Энэ талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт долдугаар сарын 24-ний өдрийн 15:10 цагаас 15:40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, гурван том хүн, нэг хүүхэд, хоёр гэр, нэг автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 18:10 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:00 цагт тус сумын Гүү бариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газраас гэрээс урд зүгт 1-9 километрийн зайгаас 7-62 насны дөрвөн хүний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөөд байгаа аж. 

Мөн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Ботгон гол” гэдэг газар долдугаар сарын 01:10 цагаас 10:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, ачааны автомашинтай нэг хүн үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 22:12 цагт хүлээн авсан байна. 

Улмаар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллага, “Зээгт” ХХК-ийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, долдугаар сарын 13:30 цагт тус компанийн нүүрсний уурхайн жолооч, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 59 настай, эрэгтэйн цогцсыг тус сумын Өлзий булаг багийн “Ботгон гол” гэдэг газраас олж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл