8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш Сэлэнгэ мөрний усны түвшин 20 см орчим нэмэгдэх төлөвтэй байна

2021-07-27 14:27:02

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 27-ны өдрийн байдлаар  Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Дэлгэрмөрөн Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Байдраг, Буянт, Шаргалжуут, Увс нуурын Тэс зэрэг голуудын   усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-120 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Дэлгэрмөрөн, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Онги, Байдраг, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-80 см давсан байна.

Харин Орхон, Халх голууд үерийн аюултай түвшинг 10-50 см  даван хүчтэй үерлэж байгаа бол маргааш 28-нд Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин  20 см орчим нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment