8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн хүмүүс дипломоо авна уу

2021-07-29 14:58:41

Төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн хүмүүс Боловсролын зээлийн сангаас дипломоо авна уу. 1993-2016 оны хооронд Төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн 15 мянга орчим төгсөгчийн диплом Боловсролын зээлийн санд байна. Үүнээс:

- Засгийн Газрын 2004 оны 22 дугаар тогтоолын дагуу 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллеж төгссөн төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.

- Засгийн Газрын 2008 оны 178 дугаар тогтоолын дагуу 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг 2,8-аас дээш голч дүнтэй, эзэмшсэн мэргэжлээрээ 2-оос дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.

Дээрх 2 заалтыг бүрэн хангаагүй төгсөгч сургалтын төлбөрийн зээлээ төлж дипломоо авна. Нийт 16 тэрбум төгрөгийн зээлийн буцаалт ороогүй байгаа нь дараагийн зээлүүд хойшлох, багасах зэрэг асуудалд шууд бусаар нөлөөлж байгаа тул зээлээ эргүүлэн төлж, дараагийн суралцах дүү нартаа боломж олгоно уу.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

- Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/

- Иргэний үнэмлэх /эх хувь/

- Ажлын газрын тодорхойлолт

Энэхүү линкээр https://lavlagaa-bzs.firebaseapp.com/#/diplom - орж регистрийн дугаараараа төлбөрийн үлдэгдлийн лавлагааг харна уу.

Мэдээлэл өгөх утас: 70047009 /2-1 дотуур дугаар/

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment