8o
Улаанбаатар хот
mobile menu

Зүүн 4 замаас Багшийн дээд хүртэлх замын хөдөлгөөнийг 10 хоног хязгаарлана

2021-07-30 10:30:00

Авто зам сэтлэх сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрлийн хурлаар 2Б, 2В магистраль дулааны шугамын засвар шинэчлэлттэй холбоотойгоор Зүүн 4 замаас МУБИС хүртэл замын хөдөлгөөнийг долдугаар сарын 29-ний 23:00 цагаас наймдугаар сарын 8-ны өдрийн хооронд хязгаарлах хүсэлт Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас гаргасныг хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл олгожээ.

Уг ажлыг Зүүн дөрвөн замын засвар шинэчлэлийн ажилтай уялдуулахаар төлөвлөж, энэ үеэр бусад, кабель шугам зэргийг цогцоор нь цэгцлэх, засварлах, шаардлагатай болон шинэчлэх ажлууд хийгдэнэ. 

Ажлыг шуурхай дуусгахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч гүйцэтгэгч байгууллага хоёр ээлжээр 24 цагаар ажиллаж, богино хугацаанд хийж дуусгах юм байна.

Хойшлуулашгүй уг их засварын ажлыг хичээл сургууль эхэлж, хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө шуурхай зохион байгуулахад тулгарч болзошгүй эрсдэл, хөдөлгөөний зохицуулалтыг хийхийг холбогдох албаныханд мэдэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл