8o
Улаанбаатар хот
mobile menu

АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 2,050 төгрөг боллоо

2021-07-30 12:23:02

АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 2,050 төгрөг боллоо. Шатахууны нэмэгдэлийн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас өчигдөр мэдээлэл хийх үеэр газрын тосны үнэ дэлхийн зах зээлд тасралтгүй өсөж байгаатай холбон тайлбарласан юм.Тодруулбал,  ОХУ-аас автобензин тонн тутамдаа 38 ам.доллар, дизель түлш 10 ам.доллароор нэмэгдэж орж ирсэн. Долдугаар сард 665 ам.доллар байсан АИ-92 авто бензиний үнэ сая 733 ам.доллар болж нэмэгдэж орж ирсэн хэмээн тайлбар хийсэн юм. 

Мөн дашрамд дуулгахад АМГТГ-аас АИ-95, АИ-98, АИ-92 болон дизель түлш, онгоцны түлш улсын хэмжээнд 30 хоногийн нөөцтэй бөгөөд нөөцийг таслахгүй, хомсдол үүсгэхгүйн тулд БНХАУ-аас АИ-95 болон АИ-98 шатахууныг тодорхой хэмжээнд нэмж авахаар ажиллаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ерөнхийлөгч хаана байна аа. Ард түмэн чинь үнийн өсөлтийн дарамтанд орж хэцүүдлээ. Ядаж бараагаа харуулаач....
2021/07/31 202.9.46.202