8o
Улаанбаатар хот
mobile menu

Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт таалал төгсжээ

2021-07-30 12:31:03

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Шагдаржавын Бямбацогт таалал төгсжээ. 

Тэрбээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрж, Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсний дараагаар хуучнаар Радио телевизийн улсын хороо буюу Монголын үндэсний олон нийтийн радио телевизид туслах найруулагчийн туслахаар орж, ажил амьдралын гараагаа эхлүүлж байв. 

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, Алтан гадас одон, 2017 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнаж байжээ. 

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллагсдад гүн эмгэнэл илэрхийлье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл