8o
Улаанбаатар хот
mobile menu

Онги голын гүүрийг ашиглалтад оруулжээ

2021-08-03 13:30:00

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дахь Онги голын 54.8 метр урт төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулжээ. Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар уг гүүрийн зураг төслийг “ГБЭТ” ХХК зохиож, “Зам, замын байгууламж” ХХК барьсан бөгөөд Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ техник, технологийн хяналт тавьж ажиллажээ.

Гүүрний барилгын ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлж өнгөрсөн зургадугаар сард бүрэн дуусгажээ. 260 метр урт хайрган хучилттай авто зам, 130 метр урт эргийн чулуун бэхэлгээ, 80 метр урт далангийн налуугийн чулуун бэхэлгээтэй гүүр ийнхүү ашиглалтад орж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл