8o
Улаанбаатар хот
mobile menu

Он гарснаас хойш зургаан иргэн үеэрт өртөж амь насаа алджээ

2021-08-03 14:30:00

Улсын хэмжээнд он гарснаас хойш нийслэлийн хорё дүүрэг, 21 аймгийн 47 суманд үерийн усанд автсан 236 тохиолдол бүртгэгдэж, зургаан иргэн (том хүн дөрөв, хүүхэд хоёр) нас барж, 848 мал хорогдож, хоёр гэр нурж эвдэрч, 45 байшин, 235 гэр, 75 автомашин усанд автсан байна.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Орхон голын адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хангай нурууны өврийн Богд, Яруу, Шарга, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Увс нуурын Баруунтуруун, Алтай нурууны Төгрөг зэрэг голуудын усны түвшин 10-50 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Баруунтуруун, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-55 см давжээ.

Харин Халх, Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-60 см даван хүчтэй үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл