8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгэх цахим систем ажиллаж эхэллээ

2021-08-10 10:07:00

2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81 мянга орчим хүүхэд элсэнэ. Өнгөрсөн жил бүртгэлийн цахим системийг 50 хувь ашигласан бол энэ хичээлийн жилд бүртгэлийг 100 хувь цахимд шилжүүлж байна гэж БШУЯ-наас мэдээлэв.
8 сарын 4-8
УБЕГ-аас зургаан настай иргэдийн хаягийн мэдээллийг хүлээн авч тулгах

8 сарын 8-15
Эрх бүхий байгууллагын баталсан хамран сургах тойрог болон квотын дагуу сургуулиудад урьдчилсан хуваарилна.

8 сарын 16-25
Эцэг эх, асран хамгаалагчид урьдчилсан хуваарилалтыг www.parent.edu.mn хаягаар нэвтэрч баталгаажуулна.

8 сарын 26-30
Баталгаажуулсан хуваарийн дагуу анги, бүлэгт хуваарилна.

8 сарын 26-30
Таны хүүхэд аль сургуулийн, аль бүлэгт, хэн багшийн ангид хуваарилагдсан талаарх мэдээлэл таны гар утсанд ирэх болно.

Хаягийн зөрчилтэй болон бусад тохиолдолд бүртгэл хийгдэх боломжгүй тул бүртгэлийг түр түдгэлзүүлсэн гэсэн бичиг системд гарч ирнэ. Энэ тохиолдолд тухайн сургуульд ажиллаж байгаа элсэлтийн комиссын бүртгэлийн ажилтантай утсаар холбогдож, бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай. Хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэлд нэвтэрч, шалгах хэсэгт шаардлагатай тохиолдолд холбоо барих тухайн сургуулийн утасны дугаар байршсан байх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment