8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл, Дорноговь аймагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

2015-11-12 10:58:00

Хөвсгөл аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Цагааннуур суманд /сумын төвөөс баруун зүгт 76 км-т/ өнөөдөр өглөөний 07:34:43 цагт У-51058/00//, Ө-98033/00// газар зүйн солбилцолд 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгджээ.

Мөн өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд /сумын төвөөс баруун хойд 19 км-т/ 15:26:21 цагт У-47097/00//, Ө-109091/00// газар зүйн солбилцолд 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment